Эх орон ш?лэг

nutag

Т?рийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын сайхан ш?лэг

Тэнгэрлэг эх орон минь тандаа м?рг?м?
Тэнд энд хэвтэх чулуунд чинь ?нэн оршдогт итгэм?
Амьд яваа минь таны таалал гэм?
Аугаа их тандаа би ?д?р б?хэн м?рг?м?

Амьсгалах тоолондоо тандаа х?рч очму
Аньсан н?дэндээ ч би таныгаа харму
Сайн ?йлээ би таныхаа т?л?? хийм?
Саар мууг ?йлдвэл таныхаа ?мн? ичм?

?влийн ?д?р цасан дээр хэвтэхдээ
?нг?т хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд б?гд таных буюу
Одоо би таны н?дээр л бусдыг харму
Эх орон минь таны х?ч л надад шингэснээс би х?чтэй явму
Энэрэл хайр тань надад ирснээс би бусдыг хайрлаж сурму

Аяа, эх орон минь ээ
Догшин шир??н галыг ч би таных л гэж бодном
Дотоод з??л?н амьсгалд тань ш?тэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм б?хэнд хувилан бидэндээ ирм?
Амьд яваа минь таны г?н их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж ?зм?
Хатан дэлхийн ?вс?н ногооноос та босч ирм?
Хамаг амьтны тусын тулд юм б?хэнд оршиж
Хар муу ?йлийн замаас биднийг холтгому

Энэ ерт?нцийн ?нг? аялгуу б?хэн таныг хэлм?
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш т?мэн амьтанд таны хайрыг х?ртээх увидас хайрла
Энэхуу ерт?нцийн туйл ?нэн буй б?г??с т??ний м?н чанар
Эгнэгт эс м?х?х ч, бас би эс бологч
Тал тал тийшээ хязгаарг?й ?ргэлжлэгч
Т?в цэг нь хаа сайг?й оршигч
Т?рс?н б?хний учир шалтгаан
Т?г?лд?р??р?? ??р тэнцэх юм огт ?г?й ээ
Эх орон минь тандаа би м?рг?м?
Энэ биеийн буруу з?вийг гагцх?? та тунгааму

Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Х?ссэн б?хнээр минь болгоож хайрла
Сайн ?йл м?нхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалг?й д?л?г
?вчин б?хэн намайг тойрог
?вдс?н зовсоныг тэрчлэн би ачлаг

Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирм?
Аньсан н?дэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уужим болог
Уг чанар минь х?н чанар л болог ээ
Эх орны минь м?н чанар гоо сайхныг бусдад т?гээж
Энэ ерт?нцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл з?рх, ?йл ажил минь таных гэвэл
Эх орон минь та ??р?? минийх
Би таны гэгээн гэрэлд аж т?рм?