Москва нулимсанд итгээгүй

Москва. Орос орны голт зүрх, нийслэл хот нь.Энд өөрийн болон өрөөлийн хэдэн сая хүн ам аж төрнө.  Тэдний нэг нь *Интермедика* компанийг Орос оронд байгуулж, олон арван хүнийг ажил амьдралтай залгуулсан монгол эмэгтэй А.Сарангэрэл. Хоёр хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэх гэж Москваг зорьсоноор бараг хорин жил өнгөрчээ. Цаг хугацаа нэг л мэдэхэд нисэн оджээ. Гараас хөтөлж явсан хүүхдүүд нь одоо ээжийгээ хөтлөхөөр болжээ. А.Сарангэрэлийн амьдрал 90-ээд оноос хойш хөл дээрээ босч амьдралаа авч яваа мянга мянган Монгол эмэгтэйчүүдийн нэг намтар жишээ юм. Энэ тухай баримтат нийтлэлд өгүүлнэ. Амьдрал өгсөж уруудаж, эргэж хөрвөсөөр хэдэн намар хэдэн хавар өнгөрчээ. А.Сарангэрэл бусгуй хүнд ахадсан зовлонд түүртэлгүй зүтгэсээр өнөөдөртэй золголоо. Зорьж тэмцсний үр дүн. Нулимс унагаж, толгой гудайлгаагүйн гавьяа. Москвагийнхан нулимсанд итгэдэггүй. Амьдралыг сорж ялахын үнэн гэж бий Тэр л юм даа…

Уран бүтээлчид:
Сэтгүүлч Г.Золжаргал
Редактор М.Батцэрэн
Найруулагч,зураглаач Б.Цэлмэг
Дизайн Н.Энх-Эрдэнэ

Жич: Сарангэрэл эгч маань Москвагийнхны  анхны сайт нээгдэж буйд ихэд билэгшээж, бидний санаачилсан ажлыг баяртайгаар дэмжин хувийн архиваасаа маш ховор бичлэгийг манай сайтаар дамжуулж олны хүртээл болгохыг зөвшөрсөн юм. Монгол ээжүүдийн бахархал, үлгэр жишээ болсон Сарангэрэл эгчдээ сайн сайхныг хүсэж, цаашдын ажил, үйлс нь амжилт, олзоор дүүрэн байх болтугай.