Ш. Чоймаа: Монгол ?ндэсний бахархал монгол бичиг

Гавьяат багш Шаравын Чоймаа

1952 онд монгол хэл, бичгээ хамгаалан ?лдээх ?йлсэд ?нэхээрийн гавьяа байгуулсан Улсын гавьяат багш эрдэмтэн Шаравын Чоймаа Говь-Алтай аймагт мэндэлжээ.

2006 онд (54 нас) Монголын нууц товчоон, Лувсанданзангийн Алтан товч (эхийн харьцуулсан судалгаа УБ, 2002), Хаадын ?ндсэн хураангуйн алтан товч (эх бичгийн судалгаа УБ., 2002) хэмээх эх бичиг-сурвалж судлалын судалгааны цуврал б?тээлээрээ МУИС-ын профессор, хэл бичгийн ухааны доктор Ш.Чоймаа Монгол Улсын гавьяат багш болсон.

choimaa_bagsh

Монгол ?ндэсний бахархал монгол бичиг 

«Ном гэдэг ?нэхээр гайхамшиг!…Х?н т?р?лхт?н ??рийн ухамсарт б?х т??хийнхээ турш номноос ил?? гайхуулам, ид шидтэй юм бараг б?тээгээг?й болов уу гэж би бодох юм» гэж нэгэн ухаантан ?г??лжээ.

Тэгвэл хотол хорвоогийн оюуны соёлын оройн чимэг болсон ном эрдэнийг ?сэг бичгээр туурвидаг ш?? дээ. Санаагаа бичгээр илэрхийлж, хол газар ?г хэлээ дамжуулах болсон нь х?н т?р?лхтний оюун ухааны асар том ололт ажээ. Эрт цагт сонсогч этгээд ??р газар байгаа ?ед санаа бодлоо илэрхийлэх эрмзлэлийн анхных нь дээс зангидах, модонд хэрчлээс гаргах, с?г д?рс зурах тэрг??тэн болзмол тэмдэг байжээ. Монгол нутгаас элбэг олддог хадны янз б?рийн с?г зураг ч ?в?г дээдсийн маань нэн эртний ?еийн ?сэг бичгийн эхлэл м?н. Аливаа юмны д?р зургаар б?хэл ?г??лбэрийг илэрхийлэх болж, улмаар зургийн бичиг, д?рс бичиг, утгын бичиг буй болжээ. Утгын бичгийн х?гжлийн дараагийн шат нь ?ет бичиг юм. Ийнх?? ?сэг бичиг боловсрон х?гжс??р манай эриний ?мн?х X зууны ?ед газрын дундад тэнгисийн з??н эргээр оршиж байсан Финикт анхлан авианы бичиг ??счээ. Энэх?? анхны авианы бичиг ?рн? з?г дэлгэрэн Грек, Латин цагаан толгойн ?ндэс болжээ. Дорно з?г дэлгэрсэн нь Арамей, Сири, Согдоор дамжин Уйгар, Монгол бичгийн цагаан толгойн ?ндэс болжээ. Монголчуудын эртний ?в?г болох Х?нн?, Сяньби, Муюн, Тоба, Жужан нар тусдаа бичигтай байсныг судлаачид нотолж байна. М?н Кидан нар X зуунд их, бага хоёр бичигтэй байсан гэдэг. Энэ тухай ?л ?г??лэн, он цагийн шалгарлыг даван туулж, монгол туургатны оюуны соёлын арвин ?вийг б?тээж ирсэн монгол бичгийн ??слийн тухай ?г??лье.

Монгол бичгийн ??сэл гаралтай холбоо б?хий хоёр з?йлийн домог ?дг?? бидэнд мэдэгдэж байна. Нэг нь X?III зууны ?ед Рабжамба Данзандагвын зохиосон «З?рхэн тольтын тайлбар огторгуйн маани» хэмээх хэлз?йн бичигт «Тэр цагт Зая Бандид (Зая Бандид Гунгаажалцан) Монгол улсад аль ?сгээр туслах болох хэмээн ш?н? т?гдам барьж эрт манагар бэлэглэх?йд нэгэн эхнэр х?н м?р?н дээрээ хэдрэг модыг тавьж ирээд м?рг?в??с, тэрх?? бэлгээр Монгол улсын ?сгийг хэдэргэний д?рсээр нь эр, эм, эрс гурваар, чанга хийгээд х?ндий ба саармаг гурваар зохиосон болвой» гэсэн домог юм. Энд ?г??лсэнчлэн Саж Бандид Гунгаажалцан (1182-1251) монгол ?сгийг анх зохиосон бус харин тэрбээр 1243 онд 61 насан дээрээ монгол бичгийн хэлний авиа з?йн б?тээл буюу анхны з?рхэн тольт зохиосон болох нь нэгэнт тодорхой болжээ. Хоёр дахь нь «Юан улсын судар»-ын 124-р ботод байгаа Уйгар т?шмэл Тататунгаатай холбогдсон домог юм. Тэнд ?г??лэхдээ: «Чингис ?рн?ш дайлж, Найман улс эвдрэх?йд Тататунга тамгыг ?в?ртл?н дайжаад баригдав. Чингис хаан ухавчлах асууруун: — Даяны иргэд, нутаг ц?м миний болсон б?г??т?л чи бээр тамга ?в?ртл?н хааш очм?й хэмээхэд тэрбээр: «Т?шмэлийн тушаал болмой. ?хтэл сахиж, угийн эзэнд ?гс? хэмээм?й. Ямар аймшигг?й ??рийг сэтгэх аж.» хэмээж?хэй, Хаан зарлиг болж «Шудрага элбэрэлт х?н ажгуу» хэмээгээд тамгыг юунд хэрэглэхийг асууваас, «Аму цалинг оруулах, гаргах, эрдэмтнийг ?рг?мжл?х аливаа ?йлд итгэмж болгомуй.» хэмээсэнд хаан таалж шадар болгожихуй. Т??нээс хойш засаг зарлиг тамга хэрэглэн ??сгэж м?н т??гээр захируулав. Хаан «Чи тус улсын бичгийг нэвтэрхий мэдм?й.» гэхэд тэрбээр сурсанаа ?чс?н нь зарилагт нийлэлцсэн тул даруй х?вг??д, д?? нарт уйгар ?сгээр улсын хилийг тэмдэглэхэд сургагтун хэмээн захив.» гэсэн байдаг. Чингис хаан Найманыг 1204 эзэлж авсан нь ?нэн. Харин энэ ?ед монголчууд анх бичиг ?сэгтэй болсон хэрэг огт биш б?г??д алдарт зохиолч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан ??рийн эзэнт улсын хэрэгцээнд ихээхэн боловсорсон бэлэн утга зохиолын хэлийг авч ашигласан ажээ. ??р??р хэлбэл монголын зарим аймагт хэрэглэж байсан бичгийг Чингис хаан эзэнт улсынхаа х?рээнд хэрэглэжээ. З?вл?лтийн нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжев энэ тухай «Ямар ч гэсэн 1204 онд Чингис хаан Найманыг бут цохиж, Найманы Таян хааны тамгыг барьж байсан нэгэн уйгарыг олзолж, т??ний тусламжаар т?рийнх?? бичиг хэрэгт уйгар ?сэг дээр ?ндэслэсэн монгол бичиг ?сгийг хэрэглэсэн бололтой гэсэн нэгэн домог байдаг. Гэвч хэргийн гол Чингис хаан т?рийнх?? бичиг хэргийг Согдоор дамжиж, Арамейгаас ирсэн шинэ ?сгээр явуулах тухай тушаал гаргасанд бус, харин Чингис хааны ?ед монголчууд нэгэнт ямар нэгэн хэмжээгээр бэлхэн болоод байсан утга зохиолын хэлийг хэрэглэж эхэлсэнд оршино.» гэжээ. Монголчууд XIII зуунаас хол эрт уйгаржин бичгийн хэлтэй байсны гол баримт бол уйгаржин бичгийи хэл ХIII, XIV зууны монголын аман аялгуунаас ихээхэн ялгаатай байгаа явдал юм. ХIII-ХIV зууны ?еийн монгол аялгууг бусад хэлэнд галиглан тэмдэглэсэн ном зохиол, толь бичиг тэрг??тнээс бид тухайн ?еийн монгол ?гсийн дуудлагыг олж мэдэж болдог билээ. Хэл гэдэг тийм ц??н жилийн дотор амархан-??рчл?гдд?г з?йл биш б?г??д алгуур аажим хувьсдаг учраас бичгийн хэл нь аман аялгуунаасаа ихээхэн з?р??тэй байна гэдэг бол тэрх?? бичгийн хэл, бичиг ?сэг олон жилийн ?мн? ??ссэн гэж ?зэх б?рэн ?ндэстэй юм.

Монголчууд XIII зууны ?ед боловсорсон утга зохиолын хэлтэй, бичиг хэрэг х?тл?х тогтсон уламжлалтай байсны нэг нотолгоо бол 1225 онд бичсэн Чингисийн чулууны бичиг юм. Уг бичээст м?р тэтгэж бичих ёс тун нарийн харагдаж байдаг.

Монголчуудын дунд «Уйгаржин монгол бичиг», «монгол бичиг», «Худам монгол ?сэг» анх хэдийд, хаанаас авсан тухай с??лийн ?ед эрдэмтэн, судлаач нар ??р ??рийн бодол саналыг дурдсан байна. Манай эрдэмтэн Ц.Шагдарс?рэн «Монголчууд ХIII зуунд согд ?сгийг уйгараас дам авч хэрэглэсэнг?й, харин VI-VII зууны ?ед Монгол, Уйгар одоогийн Тажикийн дээд ?в?г Согд нараас нэгэн зэрэг бичиг ?сэг авсан байж бoлох баримт гарч байна.» хэмээн бичсэн буй. М?н ?в?р Монголын эрдэмтэн Данзан «Монгол бичгийн ??слийн цагийн асуудал» хэмээх шинжилгээний томоохон ?г??лэлдээ «Эртний монголын хэл аялгууны байдал, эртний монгол орон дахь бичгийн соёлын байдал, эртний монгол орны аймаг угсаатны соёлын харилцааны байдал ба хуучин монгол бичиг дэх хэлний болон ?сэг з?йн онцлог зэргийг ер?нхийд нь шинжилж ?звэл, монголчууд ХIII зуунаас хол эрт согд гаралтай уйгар ?егийг авч хэрэглэсэн б?г??д бодитой цагийн талаар 805-840 оны хооронд буюу эсх?л 971-1125 оны хооронд буюу гэх хоёр цаг ?ед хэрэглэж эхэлcэн боломж нь ??р ?еэс ил?? байна.» гээд т??нийгээ олон баримтаар батлахыг хичээсэн байна.

Монгол бичгийн хэл чухам хэдий ?еийн ямар аялгууг тусгасан бэ? Гэдэг асуулт юуны ?мн? уг бичгийг авсан он цагтай холбогдох нь тодорхой б?г??д энэ талаар ч судлаачдын санал нэг м?р болж чадааг?й байна. Ямар боловч монголчууд согд гаралтай уйгаржин монгол бичгийг авч хэрэглэсэн нь X зуунаас наашг?й гэж ?зэх ?ндэстэй юм. Тийм ч учраас бид монгол, бичгээ мянган жилийн т??хтэй хэмээн ярьж буй.

1616-1911 оны хооронд оршин тогтнож ирсэн Дай Чин /Их Чин/ улсын албан ёсны бичиг болох манж бичиг нь монгол бичгээс ??ссэнийг дурьдах нь з?йтэй. Манжийн т?рийг ?ндэслэн байгуулагч Нурхач хааны зарилгаар Эрдэнэ багш, Гагай заргач хэмээх хоёр х?н 1599 онд монгол бичгийг манж хэлэнд тааруулан, дусал бинт нэмэх зэргээр ??рчл?н зохиосон билээ. Эрдэмтэн судлаач нар манж бичиг зохиосон энэ хоёр х?нийг монгол х?н байсан гэж ?здэг.

Монгол бичиг боловсрон х?гжс?н нь

Монгол ?гийг анхлан боловсруулахдаа уйгар ?сгийн арван д?рв?н толгой нь монгол хэлний ?г б?тээх авиалбарын тооноос арай ц??н тул хошоод, гурваад д?рсийг нийл??лэн зарим ?сгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ?, ? гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож б?тээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрх?? д?рс, зурлага б?рт тусгай нэр цол ?гс?н нь заах аргын ?в?рм?ц нэгэн з?йл юм. Титэм, ш?д, ацаг, ?рг?с, шилбэ, завж, гэдэс, с??л, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ зурлага, д?рс б?рийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлг?й н?хц?лд амаар хэлж ?г?х боломжийг б?рд??лэжээ. Жишээ нь монгол гэсэн цэгтэй, дор нь гэдэс, т?гсг?лд нь дэвсгэр «л» буюу эвэр гэх болно.

Нэн эрт цагт ?сэг бичгээ боловсруулсан мэргэд маань голчлон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт нэгтгэн хэлдэг авиаг адил д?рсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд ?гийн эхэнд «ж» нь «я» болдог ? зэгдлийг нарийн ажиглаж, адил д?рсээр тэмдэглэсэн тул засаг, ясаг, жасаг гэж дуудах б ? рэн бололцоотой байдаг. ?е ?еийн олон мэргэд монгол бичгийг засаж ??рчл?лг?й явж ирсний гол шалтгаан нь бол Т?в Азийн ?рг?н уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл т?вэгг?й ойлгогдох нарийн увдистай бичиг болохыг мэдэрснийх буй заа. ??р??р хэлбол монгол бичгийн авиан з?йн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгуутай онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.

Монгол ?сгийн бас нэгэн онцлогийг Ш.Лувсанвандан багш тайлахдаа: «хуучин монгол ?сгийн нэг онцлог нь нэг ?сэг ?гийн эхэн, дунд, адагт янз б?рээр хувирдагт оршино. Ингэж нэг ?сэг янз б?рээр хувирах нь эртний согд, уйгар ?сэгт ч байсан юм. Нэг ?сгийн янз б?рийн хэлбэртэй болсон нь ?сгээр ?г тэмдэглэхдээ уг ?сг??дийг бие биеэс нь салангид биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. ?г хэлэхэд х?ний амнаас цувран гарсан авиа бие биендээ н?л??лж, м?н нэг авиа ?гийн эхэн, дунд, адагт янз б?рээр хувилдгийн адил ?сгийг цувруулан залгаж бичихэд м?н нэг ?сгийн хэлбэр зэрэглээ ?сгийн бичлэгээс болж янз б?рийн хэлбэртэй болох нь з?йн хэрэг. Нэг авиа н?г?? зэрэглээ авианыхаа н?л??г??р хувирдаг бол м?нх?? авиаг тэмдэглэсэн ?сгийн хувилбарт зохих тусалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн ?сгийн янз б?рийн хувилбарыг м?н нэг фонемын янз б?рийн хувилбартай харьцуулж ?зэх б?рэн ?ндэстэй юм.» гэсэн билээ.

Монгол бичиг он жилийн уртыг туулан боловсорч ирэхдээ эрт цагийн ?гийн б?тцийг ?ч??хэн ч алдагдуулалг?йгээр авчирсан нь чухамдаа монгол хэлний х?гжил хувьсал б?хнийг ташааг?й ?нэн тэмдэглэсэн т??хэн сурвалж бичиг мэт ажээ. Орчин цагийн монгол хэлний дуудлагаас ??р??р бичиж байгаа ?г б?рийн цаана эх хэлний маань т??хэн хувьсал ?гийн гарлын учир шалтгаан, ?ндэсний хэл сэтгэх?йн маань б?хэл б?тэн т??х байгаа гэдгийг онцлон дурдах нь з?йтэй болов уу. Учир нь монгол бичгээ сурч судлахыг хичээх болсон ?н?? ?ед зарим шантарган гэнэн х?н монгол бичгийг одоогийн аялгуунд тохируулан ??рчилж болдогг?й юм уу? гэж хэлэх нь хааяа тохиолдох юм. Энэ бол туйлын аминчхан ?злийн илрэл мэт бодогдож мэдэх ?г ээ.

Монгол бичгээр бичдэг ёсыг з?рчиж, хэлэх аялгаа баримтлан бичнэ гэдэг эх хэлнийхээ эд эсийг зэмдэглэн тайрч хаяна гэсэн ?г б?г??д т??гээр хойч ?еийнхнийхээ ?мн? уучилшг?й н?гэлтэн болж мэднэ. Учир нь монгол хэл, монгол бичиг гэгч гагц ?н??гийн бидний ?мч биш. ?нг?рс?н, одоо, ирээд?й гурван цагийн т?м буман монголчуудын ?мч учраас нэгэн ?еийн бид дур мэдэн бичиг ?сгээ ??рчилж засамжлан, хойч ?еийнхээ эх хэл сэтгэх?йнх нь т??хнээс холтгох эрхг?й. Монгол бичиг бол монгол хэлний ?гийн т??х гарлыг нягтлан тольдох толь бичиг юм. Наад захын ?гээр жишээлэхэд хутга, хядах, чарга чирэх, гэх мэт ?гийг монгол бичгээр хидуга, хидуху, чирга, чирх? гэж бичнэ. Эхний хоёр ?гийн язгуур нь хиду-б?г??д хядаж, хяргадаг юмын нэрийг хутга гэдэг болох нь илт харагдана. Н?г?? хоёр ?гийн язгуур чир-б?г??д чирч явдаг юмыг чарга гэдэг болох нь тодорхой байна.

?сэг з?йн хувьд авч ?звэл, XVI — XVII зууны ?е х?ртэлх бичгийн хэв маяг, ?сгийн зурлага уугуул согд, уйгар ?сэгтэй их т?стэй байсан б?г??д тийм ч учраас энэ ?еийн монгол бичгийг уйгаржин монгол бичиг гэж нэрлэх нь бий. ХVI -Х?II зуунаас хойш, ?дг??гийн монгол бичиг ?сгийн хэв маягийг олж, ?сгийн зурлага, нэмэлт тэмдэг сэлт нь тогтворжин боловсорч, харь хэлний ?гийг тэмдэглэх галиг ?сгийн б?хэл б?тэн тогтолцоотой болж, з?в бичих д?рэм ч жигдрэн цэгцэрсэн байна. Х?I -Х?II зууны ?ед монголчуудын ном бичгийн ?йлс нэн ?рн?ж, ном барлах, орчуулах туурвах ?йл мандан дэлгэрч, сонгодог бичгийн хэл б?рэлдэн тогтжээ. Монгол бичгийн з?в бичих д?рэм жигдрэн цэгцрэхэд ХIII зуунаас эхлэн удаа дараа туурвиж ирсэн олон арван хэлз?йн бичиг, олон з?йлийн толь бичиг нэн чухал байв. Эдгээр «З?рхэн тольт» хэмээх хэлз?йн б?тээл цагаан толгой, ?сгийн д?рмийг хамарсан т?дийг?й хэл шинжлэл буюу дуун ухааны олон талыг багтааж байжээ. Нэгэн жишээ татахад XIII зууны эцэс, XIV зууны эхэн ?ед б?тээн туурвиж байсан. Чойжи-Одсэр, монгол бичгийн авиаз?й, хэлз?йн онцлогийг сайн тусгаж, ?гийн эцэст ?е бит??лэн орж чадах гийг??лэгч ?сгийг б?ртгэн тогтоож 11 дэвсгэр ?сэг гэж нэрлэжээ. Эртний монгол хэлний 11 дэвсгэр гийг??лэгчээс 9 нь орчин цагийн монгол хэлэнд нэгэн адил дэвсгэрлэн орж байгаагаас ?зэхэд тэр эрт цагт монгол хэлний гийг??лэгч авиалбарын байрлалын чухал хуулийг нээсэн ажээ. XIII зуунаас эхлэн Саж Бандид Гунгаажалцан, Чойжи-Одсэр, Рабжамба Дагзандагва, Алшаа Дандар Лхаарамба, О.Жамьян, С.Шагж тэрг??тэн олон мэргэд, олон арван цагаан толгой, «З?рхэн тольт» хэмээх хэлз?йн д?рмийг боловсруулсаар ирсэн билээ. XX зууны эхэн ?ед С.Шагж багшийн «?сгийн д?рмийн толь» гарч, ?дг?? х?ртэл ?в?р Монгол, Буриад б?гд л энэ толийг з?в бичих з?йн хувьд м?рдл?г болгож байгаа юм.

Монгол бичгийн сан х?мр?г

Монгол туургатан олон зууны турш ?ндэснийхээ бичгээр оюуны соёлын хосг?й арвин ?в сан б?тээжээ. Цаг цагийн гамшиг, ?е ?еийн ?рэгдлийг тэсч ?нг?р??с?н нь л бидэнд х?рч иржээ гэж бодоход ?дг?? Монгол оронд болон дэлхийн олон орны номын санд хадгалагдаж байгаа монгол номыг мэдсэн дуулсны хэрээр хэмжээлэн санахад ??рийн эрхг?й бахдан бишрэх сэтгэл т?р?х ажээ.

З?вх?н улсын нийтийн номын санд монгол бичгээр тууривсан 20000 орчим судар шастир хадгалагдаж байна.

ОХУ, Монгол, АНУ, Англи, Япон, Герман, Швед, Польш, Унгар, Франц зэрэг дэлхийн олон орны номын санд монгол бичгээр туурвисан судар шастир, м?н ?лэмж тоотой байгаа б?г??д зарим орны эрдэмтэн ??рийн оронд байгаа монгол номын гарчгийг хэвл??лсэн нь з?вх?н тусгай ном, том боть болсон байх юм.

Монгол туургатны дотроос ухаан билгээрээ тодрон гарсан олон мэргэд з?йл з?йлийн ухааны нэн арвин шастир судар туурвисан байхаас гадна эртний дорно дахины соёлт орнуудын шилдэг зохиолын орчуулгын баялаг сан х?мр?г буй болгожээ. Ганцхан жишээ дурдахад монголын их хаадын намтар, хатад, х?вг??д, гавъяатан сайд, т?шмэдийн шастир болон Юань улсын ?еийн монголын эдийн засаг, соёлын т??хийг ?рг?н хамарч бичсэн «Юань улсын судар» хэмээх 210 дэвтэр номыг монголын нэрт бичгийн х?н, хятадач Дандаа (чухам нэр нь Дэмжигдорж) 1917-1928 оны хооронд орчуулсан нь гар бичмэлээр улсын нийтийн номийн санд хадгалагдаж байна. М?н энэх?? «Юань улсын судар»-ын 14 д?гээр дэвтэр манж хураангуйг орчуулсан нь бас байх юм. Ганжуур, Данжуур тэрг??тэй ?дий т?дий судар шастирыг т?вд хэлнээс орчуулсныг хэн б?хэн мэдэж байгаа. Монгол бичгээр байгаа орчуулгын сан х?мр?гт 1921-1945 он х?ртэл ?рн? дахины хэлнээс орчуулсан бас нэлээд арвин ном зохиол бий билээ. Монгол бичгээр бидэнд уламжлагдан ирсэн судар, шастир, намтар т??х, илтгэл шасдир, данс хараа, алба албан бичиг тэрг??тэн нь монгол туургатны туулж ирсэн зам м?р, туурвиж б?тээсэн оюун ухаан, мандаж буурсан т??хэн ?нэн, ш?тэж баримталсан зан ?йлийг танин мэдэх гол т?лх??р б?г??д сонгодог бичгийн найруулгын ур маяг, эх хэлнийхээ яруу сайхан, арвин баялаг ?гийн санг гагцх?? монголын бичгийнхээ сан х?мр?г??с л сурч мэдэх учиртай.

Т?гсг?лд нь тэмдэглэхэд монгол бичиг нь монгол туургатны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, олон аялгуутныг соёлоор холбох г??р билээ. ??рчл?н байгуулалтын сайн цагийн урин улиралд найман настнаас наян настан буурал, жирийн ажилтнаас т?рийн сайд х?ртэл хэлмэгдсэн соёлоо сэргээж, монгол бичгээ сурч мэдэхийг хичээн чармайж байгаа нь нэн сайшаалтай б?г??д монгол бичгээ улсынхаа албан ёсны бичиг болгох нь т??хэн зайлшг?й шаардлага болон тавигдлаа.

Иймээс бид эх орон, эх хэл хоёроо эрхэмлэн дээдэлж, монгол т?мний ерт?нцийн оюуны санд оруулсан хандив болох монгол бичгээ шамдан сурцгаая!

Тод бичиг

Их эзэн Чингис хаан монгол бичгийг таалан т?рийн бичиг болгосны 800 жилийн ойг тохиолдуулан цуврал гаргаж буй, гавъяат багш, док.проф Ш.Чоймаа гуайн «Тод бичиг» нийтлэлийг сонирхон уншина уу.

Зая Бандид Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг т??ний шавь Раднаабадраа 1691 онд туурвиж ?лдээсэн б?г??д энэх?? намтар зохиолын монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна. Тод бичиг, т??ний дурсгалыг тусгайлан судалсан эрдэмтэн Х.Лувсанбалдангийн бичсэнчлэн “Сарны гэрэл” хэмээх энэ намтар нь “болсон ?йл явдлыг ?нэн з?в бичсэнээрээ т??хийн сонин сурвалж бичиг” ажээ. “Сарны гэрэл”-ийг 1959 онд академич Б.Ринчен гуай оршил бичиж хэвл??лсэн билээ. М?н академич Ц.Дамдинс?рэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршив” номондоо хэсэгчлэн оруулж, орчуулсан номын нэрийг монгол, т?вд??р жагсаан нийтэлсэн юм. Тод бичгээр бичсэн “Сарны гэрэл”-ийг монгол дурсгалт бичгийн цувралаар 1967 онд хэвлэн гаргасан. Ойрдын хошууд Яст Г?р??чин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар х?? болон мэндэлжээ. Тэр цагт д?рв?н ойрдын ноёд нэг нэг х??гээ сахил х?ртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17 настайд нь ?рчлэн авч сахил х?ртээн лам болгожээ. ?рчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн д?? Хавт Хасарын удмын ноён б?г??д Д?рв?н Ойрдын т??хэнд зартай х?ний нэг билээ. Намхайжамц 1617 онд Т?вдийн Цогт Брайб?н хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван ухаан”-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол х?ртжээ. Тэрбээр 1638 онд Т?вд??с Ойрд нутагтаа заларсан ажээ.

Зая Бандидыг нутагтаа эгэхээс ?мн? тавдугаар далай лам Лувсанжамц уулзаж мутрынхаа эрихийг хайрлаж, “Чи миний т?л?? монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном ?з??лж туслан ?йлд” хэмээж?х?й. Ингээд Зая Бандид 1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд Очир тайжийнд ирж ?в?лжжээ.

1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцсон тухай тодорхой бичгийн баримт ?г?й боловч оролцсон гэж ?зэх ?ндэс байгаа билээ. Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI-р жарны т?м?р луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон б?г??д т??нд Халхын Засагт хан Субадай, Т?шээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн н?л??тэй том ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Х?ндл?н Увш, Хошуудын Г??ш хан Т?рбайх зэрэг халх, ойрд, Х?х нуурын монголчууд, Ижил м?рний торгуудын гол гол ноёд оролцсон ажээ.

Тэр чуулган феодалын бутралыг давж, ?ндэсний нэгдсэн улсыг сэргээн бэхж??лж, харийн дайсныг хамтран эсэрг??цэх хэрэгт монгол угсаатны хамтын х?чин з?тгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар шарын шашныг т?гээн дэлгэр??лэх тухай бас хэлэлцсэн б?г??д 1641 оны хавар Халхын Засагт хан, Зая Бандидыг урин залж, улмаар Т?шээт хан, Сэцэн ханыд заларсан байна. “Их цааз” тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид оролцсон учраас т??нийг халхын ноёд бишрэн х?ндэлж дараа жил нь ??рийн нутагтаа залсан байж таарна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын т??хч доктор И.Я.Златкин “Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэр??лэхийн сацуу Халхын 3 хантай учирч Манж чин улсын т?рэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх, Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой” гэж тодорхойлжээ.

1645 онд Халимагт очсон нь м?н л дээрх зорилгыг агуулж байсан буй заа. Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах ?йлээ эхэлсэн гэж ?здэг. Т??ний намтарт “барс жилээс хойд барс жил х?ртэл орчуулав” хэмээн 177 номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж ?зэх боловч орчуулсан номын жагсаалтанд ??нээс ?мн? орчуулсан б?тээл ч хэд хэд байгаа тул бас эргэлзээ т?р??лж байна. Магадг?й “барс жилээс хойд барс жил х?ртэл” гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны ?в?л монгол бичгийг засварлан тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид “?сгийн найрлага” хэмээх цагаан толгойнхоо т?гсг?лийн ?гэнд тод бичиг зохиох болсон зорилгоо “Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд” гэж тодорхойлжээ. ??нээс ?звэл тод бичгийг з?вх?н д?рв?н Ойрдод зориулсан бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас Т?вд?д очих замын зуур 63 с??дэртэй байхдаа ?вд?ж таалал т?гсчээ. Зая Бандид Намхайжамц бол одоо х?ртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ орчуулж, шашин т?рийн ?йл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн т?л?? х?ч билгээ зориулж явсан соён гэгээр??лэгч эрдэмтэн х?н билээ.

Тод бичгийн онцлог

Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг ?г??лж буй. Монгол бичгийн чухам юуг тодорхой болгосныг ?г??лэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу ?гийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн д?рсээр тэмдэглэсэн байдаг. ??ний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь ??сэн бий болоог?й буюу биеэ даасан авиалбар болж чадааг?й байсантай холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн хэлэгддэг авиаг нэг д?рсээр тэмдэглэснийг бид мэднэ. ?дг?? бидний ?зэхэд монгол бичиг маань олон ижил д?рстэй ялгахад бэрх мэт санагдаж яагаад авиа б?рийг ялгасан нарийн ?сэг зохиож болоог?й юм бол гэсэн бодол т?рд?г.

??ний учир шалтгааныг нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнх?? ?г??лжээ. “Ямар учраас дундад зууны ?еийн монгол хэл бичгийн х?м??с уйгур ?сгийг авахдаа хожим манж нар ?сгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш нарийн болгосны нэгэн адил авиалбар б?рийг нарийн ялгахын тулд ямар нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсанг?й вэ гэж асууж болно. ??ний б?х баримт з?йлийг анхааралтай судалж ?звэл хэл шинжлэлийн ноцтой ?ндэс байсан юм гэж д?гнэж болох байна. ??нд XIII зууны эцсээр Хубилай хааны ?ед монголчууд энэх?? боловсон бус ?сгийг т?вд цагаан толгой дээр ?ндэслэсэн б?р нарийн ?сгээр солихыг оролдсон юм. Хэдий тийм боловч энэх?? оролдлого нь амжилт олсонг?й. М?н ??нчлэн X?II зууны дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын “тод ?сэг” нь ойрдын зарим аймгийн дунд ?рг?н дэлгэрч чадсанг?й. Хэлний нутгийн аялгуу нь ?лэмж олон салбар б?г??д тэдгээр аялгууны хоорондын ялгавар нь нэгэнтээ жигдрэн нийлээг?й байх ?ед ?лэмж нарийн цагаан толгойтой ?сэг нь зайлшг?й аль нэг нутгийн аялгуун дээр ?ндэслэх хэрэгтэй болдог байна. Тэгвэл тийм бичиг ?сэг нь бусад б?х аялгуугаар хэлцэгчдэд ойлгомжг?й болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны д?рв?лжин ?сэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод ?сэг авиан з?йн талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол ?сэгтэй ?рс?лд?ж х?чин м?х?стжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу б?хий н?хц?л байдалд нэг бол дундад зууны ?еийн Монголд болсонтой адил авиан з?йн талаар олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл дундад зууны ?еийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны ашиг тусад тохируулалг?й салангад аялгуу б?рд бичиг ?сэг буй болгох замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог чухам энэх?? дурдсан з?йлээр тайлбарлагдах нь т??ний цагаан толгойн ?сгийн б?рэлдх??нээс илэрхий байна” гэж Г.Д.Санжеев ?г??лсэнчлэн “?лэмж нарийн цагаан толгойтой бичиг ?сэг нь зайлшг?й аль нэг нутгийн аялгуун дээр ?ндэслэх хэрэгтэй” б?г??д Зая Бандидын зохиосон тод ?сэг ч баруун монголын аялгуунд ?ндэслэсэн юм. Тод бичиг зохиохдоо монгол бичгийг хэрхэн ??рчилснийг ?ндсэн 7 эгшгийн жишээгээр ?г??лье!

А, Э эгшиг монгол бичигт ?гийн эхэнд ялгаатай боловч ?гийн дунд, адагт адил байдгийг ялган тэмдэглэсэн. И эгшгийн тухайд бараг адилхан боловч бичлэгийн ялгавар бий. ? эгшгийг д?рв?лжин гэдэсний ард дээд талдаа ?рг?стэй ? эгшгийг монгол бичгийн гэдсээр, У эгшгийг урдаа ?рг?стэй гэдсээр тус тус тэмдэглэсэн ажээ. Тод бичиг зохиохдоо хэлний нэг авиалбарыг нэг л д?рсээр тэмдэглэж эхэнд, дунд, адагт орох олон хэлбэрг?й болгохыг ихэд хичээсэн байдаг. Тод бичигт урт эгшгийг “удааны” (уртатгалын) тэмдэг болон гэдэс давхарлах хоёр аргаар тэмдэглэсэн б?г??д академич Ш.Лувсанвандан, Б.Ринчен, Г.Д.Санжеев, эрдэмтэн Х.Лувсанбалдан, Г.Жамьян зэрэг судлаачид энэ талаар ??рсдийн ?в?рм?ц саналыг дэвш??лсэн билээ.

?г з?йн тухайд гэвэл монгол бичгийн хэлний дагавар н?хц?лийг аль болох ойрдын аялгуунд ойртуулсан, зарим эртний хэлбэрийг орхисон зэрэг онцлогтой юм. ?гсийн сангийн тухайд бол тод ?сгийн эхэн ?еийн дурсгалд ойр нутгийн аялгууны ?гс нэн ховор б?г??д хожмын дурсгалд нутгийн аялгууны ?г ?дий т?дий тохиолддог. Энэ онцлогт нь ?ндэслэн судлаачид тод бичгийн х?гжлийг хоёр ?е болгодог б?г??д нэгд?гээр ?е нь 1648 оноос X?III зууны II хагас х?ртэл, хоёрдугаар ?е нь X?III зууны II хагасаас Халимагт 1924 он, Шинжаанд одоог х?ртэл хэмээсэн ?ечлэл хийж байна. II ?ед тод бичиг нь Халимаг-Шинжааны ойрд, монгол аялгууг тусгасан, тэдний утга зохиолын хэл болжээ. Одоо БНХАУ-ын Шинжааны ойрд монголчууд тод бичгээ хэрэглэж сонин, сэтг??л, ном хэвлэсээр байна.

Тод ?сгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан боловч б?х монголчуудад дэлгэрч чадалг?й з?вх?н ойрдын бичиг болон хувирсан явдал бол ?мн? ?г??лсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. М?н тод бичиг нь монгол бичиг шиг хурдан бичихэд т?в?гтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас н?л??лжээ. Гэвч тод ?сгийн ололттой зарим з?йлийг хожмын ?сэг зохиогчид ашиглаж байжээ. Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод ?сэгт тулгуурлан буриадын шинэ ?сгийг зохиосон б?г??д олны дунд “Вагиндрагийн ?сэг” хэмээн алдаршжээ.

Тод бичиг, т??ний дурсгалыг судалсан нь

Тод бичгийн судалгаа одоогоос 140 гаруй жилийн ?мн? эхэлжээ. 1847 онд Казаний их сургуулийн профессор А.Попов “Халимаг хэлний з?й”, 1849 онд А.Бобровников “Халимаг монгол хэлний з?й” хэмээх б?тээл туурвисан б?г??д м?н 1850-д оны ?еээс Санкт-Петербургийн их сургуулийн оюутан Ю.Лыткин нэлээд з?йл хийжээ. Тэрчлэн нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов, С.А.Козин, Г.Д.Санжеев, Д.Кара, Н.Поппе, Ж.Крюгер нар ?нэ цэнэтэй судалгаа хийсэн билээ.

ОХУ-ын Халимаг, БНХАУ-ын Шинжааны эрдэмтэд тод бичгийн судлалаар их з?йл хийж байгааг онцлон хэлэх ёстой. Монголын эрдэмтэд, тухайлбал Х.Лувсанбалдан, Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинс?рэн, Ц.Шагдарс?рэн, Ж.Надмид, Г.Жамьян нар тод бичгийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан б?г??д манай судлаачид энэ талаар сонирхолтой судалгааг явуулж байна.

Тод бичгийн дурсгалууд

Монголчууд олон ?еийн турш хэд хэдэн бичиг ?сэг зохион хэрэглэж, т??гээрээ ном зохиолоо туурвин ?лдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан б?тээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан х?мр?гтэй юм. Тод бичгийн дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх б?г??д одоо Монгол улсын нийтийн номын сан болон хэл зохиолын х?рээлэнгийн номын х?мр?гт давхардсан тоогоор 2000 гаруй ном байгаа ажээ. М?н орон нутагт тухайлбал, Ховд, Увс аймаг, хувь х?м??сийн гарт нэлээд ном хадгалагдаж байгааг тооцох ёстой.

ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын х?рээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг б?г??д 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн Хернх?т хэмээх жижиг хотын с?мийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн дурсгалыг долоо хоног ?зэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол бичгийн Алтангэрэл, ?лгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэрг??тэй нэлээд арвин дурсгал хадгалагдаж байна. М?н 1822 онд зохиосон Герман-Халимаг толь (гар бичмэлээр) XIX зууны эхэн ?ед нэрт монголч эрдэмтэн Б.Я.Шмидтээр дамжуулан хорийн буриад Номт.Бадам, халимагийн Содном нар Германы миссионер (шашин номлогч) Ё.Г.Шиллтэй харьцаж байсан захидлууд зэрэг судалгааны сонин хэрэглэгдэх??н байгаа юм. Хернх?тийн с?мийн архивт хадгалагдаж байгаа эдгээр тод бичгийн дурсгалыг б?ртгэн авч, заримыг нь гараар хуулан авсан билээ. Энэх?? дурсгалтай танилцах б?хий л боломжоор хангасан доктор Удо Баркманнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа энэ ялдамд тэмдэглэмээр байна. М?н энэ явдлаараа 1866 онд Лейпциг хотод В.Ю?лгийн хэвл??лсэн тод ?сгийн “Шидэт х??рийн ?лгэр”-ийг хуулбарлан буулгаж авсан билээ. Тод бичгийн дурсгалууд нь сэдвийн хувьд бурхан шашны х?лг?н судрууд, г?н ухаан, анагаах ухаан, зурхай, уран зохиол, аман зохиол, зан ?йлийн холбогдолтой гэх мэт тун олон янз юм. Б.Содном гуайн бичсэнчлэн тод бичгийн дурсгалуудыг т?вд хэлнээс орчуулсан, монгол бичгээс тод бичигт буулгасан, шууд тод бичгээр зохиосон гэж 3 з?йлд хуваан ?зэж болно. Тод бичиг, т??ний дурсгалыг судлан шинжилж олны х?ртээл болгох нь монгол туургатны б?тээсэн соёлын арвин х?мр?г??с хойч ?едээ танилцуулж, тэдний оюуны санг баяжуулах эрхэм нэгэн эх булаг юм. Н?г?? талаар эх хэлнийхээ х?гжил хувьсал, нутгийн аялгууг судлан ?зэхэд тод бичгийн дурсгалын хэлийг зайлшг?й судлах шаардлагатай билээ.

Бидний ?в?г бэх зуурч, бийр янтай нийл??лсэн бичгийн их соёлтой байжээ
Р.ОЮУНЦЭЦЭГ ( 2006-08-18 )

МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийн багш, доктор, профессор Ш.Чоймааг танихг?й х?н бараг ?г?й.

Тэрбээр монгол бичгийн т?л?? насаараа з?тгэж яваа эрдэмтэн. Чоймаа багш саяхан “Монголын т??хэн сурвалж бичгийн цуврал” хэмээх 30 боть номоор уншигчдынхаа оюуныг мялаав. Энэх?? б?тээлийнх нь талаар т??нтэй ярилцлаа.

-Монголчуудын номын “цангааг тайлсан” сайхан б?тээл болжээ. Х?рв??лэх номоо хэрхэн сонгов?
-XIII-XX зууны эхэн ?е х?ртэлх ?еийг хамарсан, монгол х?н монгол бичгээрээ бичиж ?лдээсэн хамгийн нэртэй т??хэн сурвалж бичгийн дээжсийг ш??ж кирилл ?сэгт х?рв??лсэн юм. ??рийн номын сангийн судруудад т?шиглэн шилж сонгоод эхний 30 ботийг хэвл??лэн гаргалаа.

-Ийм том б?тээлийг х?рв??лэхэд амарг?й байсан байх. Хэдий хугацааны х?д?лм?р зарав?
-Мэдээж х?рв??лэг гэдэг нэг бичгийг н?г??д буулгахын т?дий з?йл бус. Эртний ном судрыг байцаан ш??ж манж, т?вд ?гийн уг сурвалжийг судлах, хэллэгийн утга учир, ?нэн м?нийг эргэц??лэн нягтлах гээд олон нарийн ажиллагаатай. Заримдаа нэг ?гийн утгыг б?тэн ?д?р ухаж байж олох тохиолдол ч байсан.

Би ганцаараа энэ б?гдийг хийгээг?й. Манай Монгол хэл, соёлын сургуулийн Эх бичиг-Алтай судлалын тэнхмийг т?гсс?н магистр, докторант, оюутнуудын х?ч х?д?лм?р шингэсэн. Нэлээд олон жил хийх гэж бодож, ном ч их цуглуулсан. Цагийн бачим, хэлний бэрхшээл гээд янз б?рийн шалтгаанаар эхэлж болохг?й л байлаа. Тэгээд ч одоо ном хийх гэж сургуулиасаа м?нг? зээлээд ?р?нд ордог болсон цаг.
А.Цанжид гуайг БСШУ-ы сайд байхад нь санаагаа т?с?л маягаар бичээд хэлсэн юм. Тэр х?н их тусалж х?р?нг? м?нг? олж ?гс?н. Нэг х?нийг б?р б?тэн жил цалинжуулж материалаа шив??лсэн. М?н Зам тээвэр, аялал жуулчлалын яам х?р?нг? м?нг?ний талд тусалсан. Ингээд номын н?х?дтэйг?? б?х х?чээ шавхан ажиллаж нэг жилийн дотор дуусгасан даа.

-Та ?г б?рийг нягталж судалсан гэж хэллээ. Ойлгоход хэц?? ?г хэллэг олон таарсан уу?
-Тэгэлг?й яах вэ. Нэг номонд л гэхэд 200-900 тайлбар оруулж, удмын хэлхээсийг хавсаргасан. ??р??р хэлбэл, т?вд, санскрит ?гийг нь хадаад дор б?р нь хаалтад одооны хэллэгтэй ойр утгыг жишиж тайлбарласан. М?н тухайн сурвалжийн олдсон эх??дийг харьцуулж, боть б?рт оршил бичсэн.

-Нийт хэдэн хувь хэвл??лсэн бэ?
-500 хувь. 30 ботийг 300 мянган т?гр?г??р худалдаалж байгаа.

-Хийж б?тээснийг тань ?зсэн х?н б?р баяр х?ргэж байгаа биз дээ. Ямар нэг санал нэмэрлэх юм уу?
-Намайг зарим х?н ш??мжилж байгаа. “Чи насаараа монгол бичгийн т?л?? з?тгэчихээд одоо ухарч байна. Чамайг ингээд кирилл ?сэг р?? х?рв??лээд байвал хэн монгол бичгийн ном унших юм бэ” гэж. Хэдийгээр би х?рв??лж байгаа ч их далай мэт тэр арвин номуудыг дуусгаж яаж барах вэ.

Бидний ?в?г агт сундалж, илд агссан дайчин баатраас ил??тэй бэх зуурч бийр янтай нийл??лсэн бичгийн их соёлтой байсан. ??ний ач буянаар бидэнд эх т??хийн чамлахаарг?й сурвалжууд уламжлагдан иржээ. Ялангуяа тухайн т??хэн цаг ?едээ ойрхон зохиогдсон б?тээл бол ?нэнд их ойр байдаг. Тухайн ?еийн х?м??с монгол х?н ??ссэн цагаас авахуулаад ??рийн амьдарч буй цаг х?ртэлх б?хий л з?йлийн талаар мэддэг б?г??д т??нийгээ бичдэг байсан.

-Анх х?рв??лэх санаа хэрхэн т?р?в?
-1941 онд бичиг ?сгээ сольсон нь уран зохиолд ноцтой н?л??лс?н. Манайхан т??х гэхээр 1921 оноос, уран зохиол гэхээр Д.Нацагдоржоос эхэлж мэддэг.

?н??д?р XVII-XIX зууны ?еийн судар уншиж, ойлгож чадах х?н бараг л байхг?й. Тэгэхэд Орос гэхэд х??хдэд багаас нь бичиг ?сэг зааж, ?сгээ н?длээд ирэхээр нь Толстой, Пушкины ?лгэрийг уншуулж эхэлдэг. Тэгэхээр х??хэд аяндаа багаасаа ?гийн баялаг санг эзэмшдэг. Бид бол Ц.Дамдинс?рэн гуайн х?рв??лсэн “Монголын нууц товчоо”-ноос ??р т??хэн ном зохиол бараг уншааг?й х?м??с.

??нээс гадна социализмын ?ед хуучин ном зохиолуудыг ?нг?рс?н нийгмийн хорт агуулгатай гээд кирилл ?сэгт х?рв??лэлг?й явж ирсэн. Б?х зохиол б?тээл монгол бичгээр болохоор уншиж чадахг?й, хий л монголч эрдэмтдийн б?тээлийг хардаг. Тиймээс Монголынхоо энэ сайхан ховор нандин т??хийн сурвалжийг залуус уншиж, тэр сайхан баялаг ?гийн санг мэдэрч, амьдралдаа хэрэглээсэй гэж х?ссэн.

Бидний х??хэд нас малчны хотонд ?нг?рс?н тул Монголын уламжлалт амьдрал, ёс заншил, ?г хэллэг зэрэг з?йлтэй ойрхон ?счээ. Ээж аав ч хэлж зааж ?гд?г байсан. Харин одоо бол залуучууд нийгмээ дагаад хотжиж байна. Энэ тэдний буруу биш л дээ. Хотжиж байгаа учраас тэдэнд н??длийн амьдралыг ойртуулах хэрэгтэй. Энэ нь ч бидний ??рэг. Хамгийн гол нь судрын ?гийг та б?хний хэрэглээнд ойртуулж, бичгийн хэлд дэлгэр??лэхийг х?ссэн.

М?н Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан манай сургуулийн том бэлэг гэж ?зэж байгаа. Яагаад гэвэл ном, сурвалж бичиг хэзээ ч хуучирч хувирдагг?й. Харин ч удах тусмаа ?нэ цэнэтэй болдог. Залуучууд эдгээр номыг уншвал хэлний баялаг эзэмшихээс гадна т??хийн арвин мэдлэгтэй болно.

-Номын тань хавтасны зургууд их ?в?рм?ц юм?
-Хавтасны зураг дизайныг манай тэнхмийн багш Т.Жамьянс?рэн хийсэн. Дан т??хт зургуудыг нэлээн эрж хайж олж авсан. М?н дотор нь эх номын зураг, хэсгээс хавсаргасан.

-Та сурвалж бичг??дийг жинхэнэ эхээс нь х?рв??лсний хувьд ?мн? нь ??р х?м??сийн х?рв??лсэнтэй харьцуулж ?зсэн ???
-?зэлг?й яах вэ. ?в?рмонголчууд гэхэд олон мянган баялаг номтой. Гэвч алдаа мадагтай байдаг. Би яг эх номыг тэр чигээр нь х?рв??лсэн. Тухайлбал, Ц.Дамдинс?рэн гуайн х?рв??лэг нийтээр ойлгомжтой болгох ??днээс эртний ?г хэллэгийг эд?гээчлэн найруулах, хожуу ?еийн т??хэн сурвалж дахь домгийг шигтгэн оруулах зэргээр ?ндсэн эхэд баригдалг?й ч?л??тэй найруулсан б?тээл юм.

-Номын ер?нхий агуулгын талаар ярихг?й ю??
-Т??хэн судрын ихэнхийг манжийн дарлалын ?ед бичсэн байгаа. Тэр хэц?? н?хц?лд яагаад ийм олон х?н ном зохиол бичсэн бэ гэвэл ?ндэсний ухамсар, бахархлыг сануулж байх гэж тэр. “Уг язгуураа б?? умарттугай, залгамж с?лбэт?гэй” гэсэн уриан дор зохиолоо бичиж байсан. Энэ нь ?ндэс угсаа, ёс заншлаа хэзээ ч б?? март, ?еийн ?ед эрхэмлэж яв гэсэн санаа.

-Та цаашдаа сурвалж бичгээ ?ргэлжл??лэн х?рв??лэх ???
-Яваандаа з?вх?н т??х гэлтг?й “Их, бага таван ухааны орон”, “Эм домын судар” гээд анагаах ухааны болон бусад т?рлийн монгол бичгээр бичсэн зохиолуудыг ?г ?сэг, ацаг ш?дээр нь гарган тайлбарлах хэрэгтэй байна. Залуучуудад энэ б?хнийг таниулах нь бидний гол ??рэг.

“Монголын т??хэн сурвалж бичгийн цуврал”
1.“Монголын нууц товчоо” 1240 (1228 он)
2.“Арван буянт номын цагаан т??х” 1330 (XIV зуун)
3.“Чингис хааны алтан товч нэрт цадиг” XIV-XV зуун
4.“Хаадын ?ндсэн хураангуй алтан товч нэрт судар” 1604-1628
5.“Чакраварти Алтан хааны тууж” (XVII зууны эхэн ?е)
6.Лувсанданзан “Эртний хаадын ?ндэслэсэн т?р ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч оршив” XVII зуун
7.Саган Сэцэн “Эрдэнийн товч” 1662
8.Жамба “Асрагч нэртийн т??х” 1677
9.“Эртний Монголын хаадын ?ндэсний их шар тууж” 1643-1662
10.Г?н Гомбожав “Чингис эзний алтан ургийн т??хэн Гангын урсгал нэрт бичиг оршив” 1725
11.Лами “Монголын Боржигид овгийн т??х” (1735)
12.Дарма Г??ш “Алтан х?рдэн мянган хигээст” (1739)
13.Мэргэн гэгээн Лувсандамбий Жалсан “Их Монгол Улс ?ндэсний алтан товч” 1765
14.Рашпунцаг “Дай Юань улсын болор эрих” 1775 I боть
15.Рашпунцаг “Дай Юань улсын болор эрих” 1775 II боть
16.“Х?х т??х” (1796-1820)
17.Ната Гомбованжил “Монгол орноо шашин т?р тогтсон ёсыг сайтар ?г??лсэн тунгалаг ухаант залуусын хоолойн чимэг гэрэлт алтан эрих” (1817)
18.Г?нч?гжав “Сувд эрих” (1835)
19.Ишбалдан бандида “Эрдэнийн эрих” 1835
20.Галдан туслагч “Эрдэнийн эрих” 1841
21.Жамбадорж “Болор толь” (1846-1849) I боть
22.Жамбадорж “Болор толь” (1846-1849) II боть
23.Инжаннаши “Их Юань улсын мандсан т?рийн х?х судар” (1830-1891) I боть
24.Инжаннаши “Их Юань улсын мандсан т?рийн х?х судар” (1830-1891) II боть
25.Инжаннаши “Их Юань улсын мандсан т?рийн х?х судар” (1830-1891) III боть
26.“Монгол Улсын шастир” I боть
27.“Монгол Улсын шастир” II боть
28.Л.Дэндэв “Монголын товч т??х” УБ 1934
29.А.Амар “Монголын товч т??х” 1935
30.Алтан–Очир “Чингис хааны байлдааны бичиг”