Айлын гэр дээр ирвэс гарчээ

irbes

Ховд аймгийн Дарви  сумын  М?нг?н-аяга багийн нутаг Бумбат хайрханы  урд энгэрийн Х?ртэн хэмээх газар ?в?лжиж байсан тус сумын М?р?н багийн иргэн Д.Ганбатын гэр дээр  ирвэс гарчээ.

DSC_0597-600x397

Тодруулбал, уржигдар буюу  2013 оны 11 сарын 19-ны 19-20 цагийн   орчимд  тэдний гэр дээрээ тавьсан ууттай махыг нь идэхээр ирвэсийн зулзага гарсан байна. Т??нийг нь  мэдсэн  Д.Ганбатын гэр б?лийнхэн  сумын т?в руу  гар утсаар холбогдож, хэл   дуулгаснаар сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг  малчин Д.Ганбатынд  очиход  гэр дээр  байсан ууттай махыг нь задлаж идээд, цагираглан хэвтэж байгаа  ирвэстэй таарчээ.

irbis

Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд гэрт байсан иргэдийн аюулг?йгээр гэрээс нь  гаргаад ирвэсийг ?ргээж цочоон х??х гэсэн боловч гэрийн дээврийг тойрон эргэлдэж  буухг?й байсан гэнэ. ??ний дараа аргаа барсан ажлын хэсгийнхэн гэрийн 2 унь залгаж уурга хийн ирвэсийг уургалж, дарж унаган шуудайд хийн  айлаас холдуулж, ууланд аваачин гаргаж тавьсан байна. Энэ ?йл явдал х?н малд ямар нэгэн хохирол учруулааг?й  ажээ.

эх сурвалж: http://news.dorgio.mn/society/uil/6950