ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГ АНХНЫ ХОЖЛОО БАЙГУУЛЛАА.

incheon

Азийн олимп буюу Инчеон 2014 өнөөдөр БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж байна.Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлж Монголын эмэгтэй шигшээ баг Хон-Конг багтай тоглож 64-68 харьцаагаар ялагдал хүлээсэн билээ. Харин өнөөдөр Катарын багтай тоглох байсан боловч Катарын баг тоглолтыг орхиж, манайх техникийн хожил авлаа. Учир нь Азийн олимпийн зохион байгуулах хорооноос Катарын багийг толгойныхоо алчуурыг авч тоглохыг шаардсан шаардлагыг тэд хvлээн авах боломжгvй хэмээн татгалзаж тоглолтын орхижээ.

incheon

FIBA-гийн дүрмийн дагуу ямар ч тамирчид толгойдоо 5 см өргөнтэй кистээс өөр зүйл өмсөж тоглохыг хориглодог юм. Энэ нь тамирчдыг шашинаар нь ялгаварласан зүйл огт биш бөгөөд харин аюулгүй байдлын үүднээс мөрдсөөр ирсэн дүрэм юм байна. Маргааш манай эмэгтэй баг Казахстаны багтай Улаанбаатарын цагаар 15:15 т тоглох юм бна.

incheon

Эмэгтэй багийн тоглох хуваарь:

09.23 Монгол — ХонгКонг 64-68

09.24 Катар — Монгол 0-20

09.25 Монгол — Казахстан

09.26 Непаль — Монгол