Кавказский Морозник эм үү, хор уу?

moroznik

Эрүүлжүүлэн тураах ургамалын үндэс хэмээн Кавказский Морозникийг ихээр захиалан уух болжээ. Турах гэж буй охид бүсгүйчүүдэд хэрэгтэй болов уу гэсний үүднээс морозникийн тухай бичиж толилуулахаар шийдлээ.  Кавказский морозник кавказ, европын өндөрлөг, уулархаг, модлог газар ихэвчлэн ургадаг, хүйтэнд их тэсвэртэй ургамал учир зул сарын цагаан сарнай гэх нэрийг авчээ.

Helleborus_orientalis._Bijna_witte_zaailing_02

Морозник хар ба цагаан гэсэн 2 төрөл байдгаас цагааныг нь Гиппократ гэдэс цэвэрлэх эмчилгээнд , харин харыг нь галзуурах, ухаан алдалт зэрэг өвчинд хэрэглэдэг байж. Гэхдээ энэ морозник гэх ургамал маш хортой бөгөөд тэр болгон хүн уугаад байж болдоггүй юм байна. Тунгаа хэтрүүлж хэрэглэснээр , мөн таараагүйгээс болж чих шуугих, бөөлжих, шингэн алдах, зүрхний цохилт буурах, ам цангах, хэл ам хавдах, эцсийн дунд үхэж ч болох уршигтай.

Морозникийн тухай эртний түүхэн бичигт мэө 585 онд грекүүд Кирра хотыг эзлэхдээ тус хотын ус хангамжийн санд морозник их хэмжээгээр хийж, хотын иргэд, хамгаалалтын цэрэг эрсүүдийг хордуулах аргыг хэрэглэжээ гэж тэмдэглэн үлдээсэн байна. Мөн зарим түүхчид Александ Македонский морозник ургамалыг буруу тунгаар ууснаас болж нас барсан ч гэж үздэг ажээ.  ОХУ-д морозник нь хүний биед аюул учруулж болзошгүй хортой ургамалын тоонд багтаж морозникийг эмийн санд албан ёсоор борлуулдаггүй ажээ. Хувь хүмүүс хулгайгаар интернетээр зардаг бөгөөд ямар нэгэн баталгаагүй байдаг . Оросд нэг уут морозникийг авч байгаа ширхэгээсээ хамаараад 80-150 рублийн хооронд зардаг судалгаа бий.

moroznik

Морозник уугаад эхэлчихсэн хүмүүс юуны түрүүнд биеийн байдлаа маш анхааралтай хянаж, таарсан тунгаар ууж, архи дарс хэрэглэхгүй, даарч хөрөхгүйгээр нэг ёсондоо гам сайн барьж уух хэрэгтэй болов уу. Турахын хүслэнд автсан охид, бүсгүйчүүд амар хялбар арга эрж хайн тодорхойгүй  эм , тан уухаасаа татгалзаж , эрүүл аргаар хөлс хүчээ гаргаж байж турвал таны эрүүл мэнд, ирээдүйд хэрэгтэй болов уу.