Шарлотка буюу алимны бялууг хамгийн хялбар аргаар

sharlotka

Алтан намар ирж , тариа , ногоо, жимс жимсгэнээ хураасан энэ сайхан элбэг дэлбэг улирлыг тохиолдуулан шарлотка буюу алимны бялуу хамгийн хялбар аргаар хийцгээе.

Орц:
Өндөг- 3ш
Гурил- 1 стакан буюу 200 гр
Элсэн чихэр- 1 стакан буюу 200 гр
алим — 3ш
Өтгөн зөөхий\сметана\- 1 том халбага буюу 10 гр

1. Өндөг, элсэн чихэр, гурил, зөөхийгөө нийлүүлэн гар эсвэл цахилгаан хутгагчаар сайтар хутгана.

sharlotka

sharlotka

2. Алимаа угааж, хальслаад, голоос нь салгаж, жижиглэн дуртай хэлбэрээрээ хэрчинэ.

sharlotka
3. Үүний дараагаар хэв буюу шарах тавагийг бага зэрэг тослоно. Алимны бялуугаа шарах явцад доороос нь наалдуулахгүйн тулд хүүхдийн будааг тосон дээрээсээ цацаж болно.

sharlotka

sharlotka
4. Шарах тавагандаа хэрчсэн алимаа хийж, дээрээс нь бэлтгэсэн зуурмагийг жигд асган тараана.

sharlotka

sharlotka
5. Шарах шүүгээгээ урьдчилан 10-15 минут халаагаад, дунд тэвшинд 180-200 градусаар 25-30 минут шарлотка-г шарж жигнэнэ. 30-аад минутын дараа дээрээсээ улбар шалгартаад ирэхлээр нь нарийн савх мод эсвэл модон шүдний чигчлүүрээр хатгаж үзээд наалдахгүй байвал таны алимны бялуу бэлэн болжээ. Та сайхан хооллоорой.

sharlotka