Дээлийн товч зангидах

tovch

Энгийн зүйл агуу байдаг гэж ярьдагдаа. Товч (сампин) зангидах арга нь Монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшиг юм. Товч зангидаж сураагүй монгол эмэгтэй хүн байж болохгүй болов уу. Ямар ч дээлэн дээрэн хоргойгоор нь ижилсүүлэн зангидсан сампин товч их зохимжтой сайхан харагддаг. Тиймээс дээлийн сампин зангидах эсвэл товч зангидах урлагийг сурцгаая.
Тэгэхдээ дээлийн сампин товч зангидаж буй бүсгүй дараах 6 зүйлийг дотроо эрхэмлэн бодож зангиддаг монгол уламжлал бий.
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
2. Өвгөд дээдсийн сургаалыг санаж сэрж явах
3. Үйлийн дээд ачыг буцааж хариулж явах
4. Өсөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхэрүүлж явах
Зангидсан сампин хэр чанга гоё болно тэр хэмжээгээр эдлэж хэрэглэж байгаа хүний үйл бүтэмжтэй өөдрөг явдаг гэж үздэг гэнэ.

 

1.tovch

2.tovch

3

tovch