«Монголд байгаа миний аавд»

elena

Манай сайтын редакцид тусламж хүсэж бичсэн Елена Винокурова охины захиа олны анхаарлыг татаж,   cоциал сүлжээгээр маш хурдан тархаж  байна.  Елена охины эцгээ хайсан эрлийн үзүүрт шар тос байгаасай гэж ерөөсөн  сайхан сэтгэлт хүн бүр  сэтгэлийн дэм өгч , бүгд боломж бололцоогоороо туслахыг хичээж байгаа нь үнэхээр бахархалтай.  Бид Еленагийн захидлыг   Aya гэх  оролцогчийн оросоос монгол руу орчуулсан орчуулгаар уншигчиддаа хүргэж байна.

Намайг Елена Винокурова гэдэг. Ээжийн минь нэр Винокурова Дарья Романовна.  Би хэзээ ч хараагүй аавыгаа хайж байна.

elena

Ээж минь  Эрхүү хотын Багшийн их сургуульд сурч байхдаа аавтай танилцсан гэдэг. Оюутан цагтаа амьдарч байсан нийтийн байр нь Польш босогчдын гудамжинд \Ул. Польских Повстанцев\ байдаг. Тэд 1991 онд танилцаж, мөн оны 12 сарын сүүлээр би төрсөн юм. Ээж минь сургуулиа төгсөөд Саха (Якут) дахь гэртээ харьсан учир тэдний харилцаа холбоо тасарсан ажээ.

Аав минь угтаа Улаанбаатар хотын хүн, тэр үед Эрхүү хот, Орос улсаар түр зуур зорчин өнгөрдөг байв. Белорус улсаас мотоцикл худалдан авч контейнерээр Монгол руу илгээх худалдаа наймааны ажил эрхэлдэг байсан юм билээ. Нэрийг нь Хамбат, эсвэл Ганбат гэдэг. Энэ ховор нэр болов уу? Эсвэл монгол хоёр хүний нэг нь ийм нэртэй болов уу?

 

elena

Ээжийг нутаг буцсаны дараа аав минь Эрхүүд үлдсэн ээжийн найзынхаар орж миний 1 ойтой зургийг үзсэн юм билээ. Аав ойролцоогоор 1965–1967 онд төрсөн хүн (одоо 47–49 орчим настай). Би одоо 22 настай, намайг аавыгаа өвчсөн юм шиг адилхан гэж хүмүүс ярьдаг. Та бүхнээс аавыгаа олоход минь туслаач гэж гуйя. Эцгийн хайр гэж юу байдгийг мэдэж мэдрэхийг хүсэх юм, мөн хэн нэгнийг “аав аа” гэж дуудаж үзэх гэсэн юм.

Өчигдөр Елена охиноос бид аавынхаа овгийг мэдэх эсэх , гадаад төрх нь ямаршуу хүн байсан, зураг нь байгаа юу гэх мэтээр тодруулан  асуухад, «Хамбат гэдэг нэртэй гэж бодож явтал монголоор Ганбат гэж зөв бичдгийг , бас Ганбат  гэдэг нэр монголд маш түгээмэл байдгийг би саяхан мэдэж авлаа. Ээжийн ярьснаар бол 170 м орчим өндөртэй, намуухан дуутай , бага зэрэг махлагдуу залуу байсан гэсэн. Аавынхаа тухай өөр ямар ч зүйл би мэдэхгүй байгаа минь харамсалтай. Гэвч  танай сайтнаас туслах гэж хичээж бичиж байгаа хүн бүрийн комментыг уншаад аавыгаа олох байх гэсэн найдлага минь улам бат боллоо. Баярлалаа » гэх  хариу өглөө.  

Эрсэн хүн олдог гэдэгсэн.  Эцгээ хайсан охины захидал эзэндээ хүрч, эцгээ санасан үрийн сэтгэл дэвтэх болтугай.

Редакцийн хаяг: moscowmongols@gmail.com