Гэр доторх хамгийн аюултай зүйлүүд тодров

nyan

Хүмүүс ямар нэг өвчин тусчихаад бусдаас үүнийхээ бурууг хайдаг билээ. Олон нийтийн газар тааралдсан юм уу ажил дээрээ хамт байдаг хүмүүсээс авчихсан гэж боддог аж. Тэгвэл бидний дархлаа суларсны гол учир шалтгаан орон гэрт маань нуугдаж байдгийг хүмүүс бараг мэддэггүй юм. Бидний орон гэр өвчин үүсгэгч янз бүрийн нянгуудаар өвч “тоноглогдсон” байдаг гэнэ. Хамгийн гайхмаар нь нянгууд байж боломжгүй гэж боддог газар л олноороо шаагилдаж байдаг байна.

Жишээ нь, гал тогоон дахь хамгийн бохир эд зүйл бол аяга, шанага угаагч пролон аж. Түүн дотор цагаан хорхойны савханцар болон сальмонеллууд олноор байдаг юм. Шүдний сойз хийдэг сав нойтон сойзноос урсах бүх нянгуудыг цуглуулдаг газар гэнэ. Судлаачид түүнийг тогтмол халуун усаар угааж байхыг зөвлөв.

Цахилгаан хэрэгслүүд маш бохир байдаг аж. Тэдгээрийн товчлуур дээрх нянгийн агууламж зөвшөөрөгдсөн хэмжээнээс 150 гаруй дахин их байдаг гэнэ. Зурагтын удирдлага бас дэндүү бохир байдаг. Ор, хөнжлийн даавууг тогтмол угааж, сольж байхгүй бол нянгийн үүр уурхай болдгийг сануулалтгүй биз.

Хүн хивсэн дээгүүр явахад агаарт 35 сая гаруй ширхэг нян бургилан дэгддэг гээд бод доо. Талх, ногоо,мах зэргийг хэрчдэг гамбанз мод бас өвчний үүр уурхай болдгийг санаж явах хэрэгтэй.