“Евразийн барс”-т Монголын баг түрүүллээ.

buh

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 22-нд Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казах бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн амжилттай болж өндөрлөв. Хоёр дахь жилдээ зохиогдож буй тэмцээнд энэ жил Европ болон Азийн шилдэг 12 баг өрсөлдсөн юм. Өнгөрсөн жилийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан Монголын баг энэ онд амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар тодорч 50 мянган ам.долларын шагнал хүртэв.

buh

Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багийн бүрэлдэхүүнд Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар барилдав. Манай бөхчүүд эхний учраа ОХУ-ын багийг 5:0-ээр илүүрхсэн байна. Дараагийн өрсөлдөгчид болох Киргизийн баг монголчуудад юм болсонгүй. Тэднийг мөн л 5:0-ээр хожжээ. Манай бөхчүүд бараг бүгдээрээ өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразийн барыс”-т хоёр дахиа финальдав. Аваргын төлөө дэвжээний эздийг нутаг дээр нь 4:1-ээр ялж өнгөрсөн жилийн хариугаа авч чадлаа. Тажикстаныг 3:2-оор ялсан Гүржийн баг гуравдугаар байрт оржээ.

“Евразия Барысы” тэмцээний дүн:
І байр – Монгол (50 мянган ам.доллар)
ІІ байр – Казахстан (20 мянган ам.доллар);
ІІІ байр – Гүрж (10 мянган ам.доллар)
ІV байр – Тажикстан (6 мянган ам.доллар)
V байр – Азербайжан (5 мянган ам.доллар)
VІ байр – Киргизстан (4 мянган ам.доллар)
VІІ байр – Украин (3 мянган ам.доллар)
VІІІ байр – Турк (2 мянган ам.доллар)

М.ТИЛЕК

Х.Цагаанбаатар гавьяатын дүүгүүрдэх мэхээр үзэгчдийг алмайруулсан гайхалтай агшин:

Тэмцээний эгзэгтэй мөчүүдээс:

 

buh

buh

buh B324G0gAfqQ d_CU2ZL5ouMbuhbuh