Москвагийн метро

moscow_subway

Москвад болж байгаа гол үйл явдлүүдын нэг бол  Оросд метро  үүсч хөгжсний 80 жилийн ой юм. Албан ёсоор 25 сая хүн ам амьдардаг Москва хотын амин гол судал нь яах аргагуй – метро. Москвагийн метро дэлхийд хамгийн том нь бөгөөд буудал бүр нь өөрйин онцлогтойгоороо жуулчдын сонирхолыг татдаг нэгэн гайхалтай урлагийн бүтээл гэхэд хэн ч маргахгуй биз ээ.   Анхны метро Москва хотод 1935 онд байгуулагдаж байснаас одоогийн байдлаар 196 метроны станцтай болж 12 чиглэлийн замтай ажээ. 2020 он гэхэд дахиж 78 метро нэмж баригдах төлөвлөгөөтэй .

moscow_subway

Ингээд Москвагийн метроний тухай сонирхолтой тоо баримтуутаас толилуулья.

1. Анхны метроний * улаан шугам* \бидний хэлж заншнаар \-1935 оны 5 сарын 15 нд нээгджээ.

metro

2. 2015 оны байдлаар  1 өдөрт явдаг зорчигчдыг тоо — 7 сая гаруй, жилд  2,451 млрд зорчигчид үйлчлүүлдэг.

metro

3. Газрын хамгийн гүнд оршдог метроны буудал «Парк победы » (84 м)

metro

4. 1 урт метрог  6-8 ш вагон бүрдүүлж , нийтдээ 4535 вагон  хөдөлгөөнд оролцдог байна.

metro

5.  Метроний сүлжээндээ 327 гаруй км замыг , 46 км\ц хурдтайгаар туулдаг .

metro

6. Хамгийн урт замтай метроний чиглэл  хөх шугаман дээрхи *Арбатско-Покровская*- 43,5 км.  Монгол улсын элчингийн консулын газар  энэ шугаман дээр *Смоленская*  буудал дээр байрладаг.

metro

 

7. Хамгийн их уран барималтай метро * Площадь революции* . Жуулчдын зургаа авхуулах дуртай газруудын нэг.

metro

8. Анхны метроны буудал * Арбатская*

metro

9. Хамгийн урт урсдаг шат \эскалатор\ — 126,8 м, өндөр нь — 63,4 м. *Парк Победы* .

metro

10. Хамгийн их нэрээ сольсон метро *Охотный ряд* . 5 удаа нэр нь солигдож байжээ.

metro 2

11. 2015 оны 5 сард Москвагийн метроны тасалбарын үнэ 30-50 рубль байгаа юм байна.

metro 3

 

12. Хамгийн шинэхэн , өнгөлөг метро *Битцевский парк*

metro